
Халдварт өвчний дотрын тасаг
Халдварт өвчний дотрын тасаг нь бактери, вирус, мөөгөнцөр болон олон төрлийн шимэгч хорхойтой холбоотойгоор үүсдэг халдварт өвчнийг оношилж, эмчилгээ хийдэг салбар юм.
Энэхүү тасаг нь архаг хамрын хөндийн үрэвсэл, менингит, гэдэсний халдварт өвчин, холер(ус, хоолон дахь нянгаар дамжин) өвчин, бактерийн гаралтай цусан суулга, хумхаа буюу чичрэг(шумуулд хазуулж халдварладаг) өвчин, лептоспироз(хүн ба амьтны халдвар) өвчин, бөөрний хам шинжтэй цус алдах халдвар, улаан бурхан, сүрьеэ зэргийг эмчилдэг. Мөн эмнэлэг доторх халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хяналтын ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
Мөн антибиотик агуулсан олон төрлийн эмийн гаж нөлөө, харилцан үйлчлэл болон хэрэглээг зохицуулах, насанд хүрэгчдийн урьдчилан сэргийлэх дархлаажуулалт, аяллын үед хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх(бактерийн гаралтай цусан суулга, шар чичрэг өвчин гэх мэт)-тэй холбоотой зөвлөгөө болон эмчилгээг хариуцдаг.
Архаг хамрын хөндийн үрэвсэл, менингит, гэдэсний халдварт, бактерийн гаралтай цусан суулга, могойн яр(бүслүүр яр), тодорхойгүй халуурах, халдварт өвчин гэх мэт
장희창 교수 Үзлэгийн цаг
Үзлэг |
Даваа |
Мягмар |
Лхагва |
Пүрэв |
Баасан |
Бямба |
Үзлэгийн цаг |
Үдээс өмнө |
|
|
|
|
|
|
Үдээс хойш |
|
|
|
|
|
|
Тасаг : Халдварт өвчний дотрын тасаг
Мэргэшсэн чиглэл : Арьс болон зөөлөн эдийн халдвар / Шээсний замын халдвар / Дархлаа султай өвчтөний халдвар / Насанд үрэгчдийн урьдчилан сэргийлэх вакцин
Намтар
•Доторын тасгийн эмч( анагаах ухааны доктор)
•Н+ЯНГЖИ эмнэлгийн Халдварт өвчин судлалын тасгийн профессор / Халдварт өвчин судлал, хяналтын албаны дарга
•Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн үндэсний халдварт өвчний хүрээлэнгийн захирал (асан)
•Чоннам анагаах ухааны их сургууль / Чоннамын их сургуулийн эмнэлгийн халдварт өвчин судлалын дотрын тасгийн профессор багш (өмнө)
•Сөүлийн их сургуулийн эмнэлэгт резидент эмч / туслах профессор
•Сөүлийн анагаах ухааны их сургуулийг төгссөн
•БНСУ-ын олон улсын хамтын ажиллагаатай байгууллага(KOICA)-ын Бангладеш улсад томилогдсон хамтын ажиллагааны эмч(асан)
•Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн байгуулллагын ёс зүйн хороо(IRB)-ны дарга(асан)
•Хвасун Чоннамын их сургуулийн эмнэлгийн халдварын хяналтын албаны дарга(асан)
•Эмийн улсын шалгалтын тест боловсруулах комиссын гишүүн(асан)
•Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халуун орны өвчний судалгааны тусгай хөтөлбөр(TDR)-ын гшиүүн(одоо)
•БНСУ-ын халдварт өвчин судлалын нийгэмлэгийн гишүүн, эрдэм шинжилгээний хорооны гишүүн(одоо)
•АНУ-ын харвардын анагаах ухааны их сургуулийн докторын дараах судлаач(асан)
•SCI сэтгүүлд нийтлэгдсэн 100 гаруй өгүүлэл, иш татсан тоо 4000 давсан
Шинэчлэгдсэн өдөр: 2025-10-15