Home > БИДНИЙ ТУХАЙ > ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД
Манай эмнэлгийн Да Винчи робот систем нь мэс заслын өндөр нарийвчлал болон хяналтын чадварыг бий болгодог. Мэс заслыг хамгийн бага зүсэлттэй хийснээр өвчтөн мэдрэх өвдөлт болон цус алдалтыг багасгаж, эдгэрэх хурдыг түргэсгэдэг. Хүн бүрд тохирсон дэвшилтэт роботын мэс заслын давуу талыг хүртээрэй.

CUVIS-Joint нь 3D компьютер томографийн (CT) дүрслэлд үндэслэн өвчтөн бүрийн яс, үений анатомийн онцлогийг нарийвчлан шинжилж, өвдөг болон түнхний үе солих мэс заслын үед ясны тайралт хийхээс эхлээд хиймэл үе суулгах хүртэлх үйл явцыг өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэхэд мэс заслын эмчид дэмжлэг үзүүлдэг, орчин үеийн дэвшилтэт автоматжуулсан робот систем юм.
| Ангилал | Хийгдэх мэс заслын төрөл | Мэс заслын үр дүн |
|---|---|---|
| Өвдөгний үе | Үений дегенератив өөрчлөлтөөс үүдэлтэй остеоартрозын үед хиймэл үе бүрэн солих мэс засал -Үений хэлбэр алдагдал, гажгийг засах мэс засал |
Үений тэнхлэгийг өндөр нарийвчлалтай тохируулж, холбоосын тэнцвэрийг хангах замаар үений байгалийн хэвийн хөдөлгөөнийг хадгалж, суулгасан хиймэл үений эдэлгээний хугацааг уртасгах |
| Түнхний үе | -Түнхний үеийг хиймэл үеэр бүрэн солих мэс засал (THA) -Дунд чөмөгний толгойн судасжилт алдагдсанаас үүдэлтэй үхжлийн мэс заслын эмчилгээ |
Хоёр хөлийн уртын зөрүү, хиймэл үений байрлалын алдаа зэрэг гол хүчин зүйлсийг хамгийн бага түвшинд хүргэж, мэс заслын аюулгүй байдал, нарийвчлалыг дээд зэргээр хангахад чиглэдэг. |
1. 3D компьютер томографийн дүрслэлд суурилсан, өвчтөн тус бүрийн онцлогт тохирсон мэс заслын төлөвлөлт
Мэс заслын өмнө өвчтөний гурван хэмжээст (3D) дүрслэлийг нарийвчлан шинжилж, суулгах хиймэл үений хамгийн тохиромжтой хэмжээ, байрлал болон ясны тайралтын хүрээг урьдчилан тооцоолон, компьютерын загварчлалыг (симуляци) хийдэг.Ингэснээр мэс заслын үр дүнг урьдчилан таамаглах боломжийг бүрдүүлж, мэс заслын төлөвлөлт, гүйцэтгэлийн нарийвчлал болон чанарыг дээд түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлдэг.
2. Миллиметрээс бага нарийвчлалтай автоматжуулсан ясны тайралт
Уламжлалт мэс заслын арга нь мэс заслын эмчийн туршлага, ур чадвар, мэдрэмжээс ихээхэн хамаардаг бол робот гар (Robotic Arm) нь урьдчилан тооцоолж, төлөвлөсөн хязгаарын хүрээнд ясны тайралтыг өндөр нарийвчлалтайгаар автоматаар гүйцэтгэдэг. Ингэснээр мэс заслын үеийн алдааг хамгийн бага түвшинд хүргэж, мэс заслын гүйцэтгэлийн нарийвчлал, тогтвортой байдал болон чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлдэг.
3. Мэдрэл, судас болон зөөлөн эдийн гэмтлийг хамгийн бага түвшинд барих
Оптик мэдрэгчийн тусламжтайгаар мэс заслын явцад өвчтөний хөдөлгөөн, байрлалын өөрчлөлтийг тухай бүрд хянаж, ясны тайралтыг өндөр нарийвчлалтай гүйцэтгэснээр үений холбоос, булчин, мэдрэл зэрэг ойр орчмын эрүүл эдийн бүтцэд учирч болзошгүй гэмтлийг багасгадаг. Ингэснээр мэс заслын үеийн цус алдалт болон мэс заслын дараах өвдөлтийг мэдэгдэхүйц бууруулж, өвчтөний эдгэрэлт, нөхөн сэргэлтийг түргэсгэхэд дэмжлэг үзүүлдэг.
4. Үений завсрын хэмжээг (Joint Gap) бодит цаг тухай бүрд хянах
Мэс заслын бүхий л үе шатанд үений холбоосын тэнцвэр болон үений завсрын хэмжилтийн үзүүлэлтүүдийг бодит цаг тухайд хянаж, мэдээллээр хангадаг. Ингэснээр өвчтөний үений хөдөлгөөнийг чөлөөтэй хэвийн хөдөлгөх боломжтой болгохын тулд үений холбоосын таталт болон үений завсрын тэнцвэрийг оновчтой тохируулж өгдөг.

Биеийн бүх судсыг маш өндөр нарийвчлалтайгаар хурдан, шуурхай оношлох боломжийг олгодог.

Өндөр нягтрашилтай дүрс зургаар дамжуулан тархи, судас, зүрх, нуруун эмгэгүүдийг маш нарийвчилсан байдлаар оношлох боломжийг олгодог.

Сүүлийн үеийн 128 сувагт MDCT(олон детектор)-ыг ашиглан биеийн эд эрхтэн, бүтцийг өндөр нарийвчилсан байдлаар оношилдог.

Ходоодны хорт хавдар болон бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зэрэг хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийг дурангийн аргаар оношилдог
