Сээр нуруу, үе мөчний төв
Сээр нуруу, үе мөчний төв нь багахан хатгалттай бага соривт мэс засал, бага зүсэлттэй хиймэл үе мөчний хагалгаа, үе мөчний дуран, биеийн гаднаас долгионоор эмчлэх (ESWT) эмчилгээ зэргийг гүйцэтгэж байгаа бөгөөд, сүүлийн үеийн эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оношилгооны дагуу эмчилгээний тохирох арга ажилбарыг санал болгон шилдэг үр дүнг үзүүлэх, хурдан шуурхай өвдөлт зовиургүй эмчилгээний төлөө бүх хүч чадалаа дайчлан ажиллаж байна.
Үзлэг эмчилгээний төрөл
Мэдрэлийн мэс засал
Нуруу болон хүзүүний диск (жийргэвчийн эвэрхий), нурууны мурийлт, нурууны сувгийн нарийсалт, бага зүсэлттэй нурууны дурангийн мэс засал, лазерын дискний мэс засал (өдөртөө хийлгэх боломжтой), нугаламын шахалтаас үүссэн хугарал, толгой болон хүзүүний гэмтэл, нугасны хавдар, тархины цус алдалт, тархины гэмтлийн эмчилгээ
Гэмтэл , согог заслын тасаг
Үе мөчний үрэвсэл, хиймэл үе мөч болон үе мөчний дурангийн хагалгаа, үе мөчний оношилгоо эмчилгээ, мултрал, шөрмөсний гэмтэл, төрөл бүрийн гэмтэл болон яс булчингийн системийн өвчин.
Анестезиологи (мэдээ алдуулалт), өвчин намдаалтын тасаг
Энгийн мэдээ алдуулалт, хэсгийн мэдээ алдуулалт, судасны мэдээ алдуулалт, өвчин намдаалтын эмчилгээ
Нөхөн сэргээх эмчилгээний тасаг
Хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ