Хоол боловсруулах эрхтэний төв

special

Хоол боловсруулах эрхтэний төв нь улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, элэг, цөс болон нойр булчирхай зэрэг хоол боловсруулах системт тогтолцооны бүх эрхтэний өргөн хүрээт өвчиний талаар мэргэжлийн оношилгоо болон эмчилгээг хариуцан ажиллаж байгаа бөгөөд хоол боловсруулах эрхтэний өвчлөлийг бууруулахын төлөө шинэ эмчилгээний арга дэвшилтэт судалгаа, сургалтыг хариуцан ажиллаж байна.
Элэг, нойр булчирхай, цөсний эмгэгийн дурангийн эмчилгээг туршлагатай эмч мэргэжилтэнгүүд гүйцэтгэж ард нийтийн анагаах их үйлсэд зүтгэж байна.
Мөн дурангийн шинжилгээний төвд улаан хоолой, ходоод, бүдүүн нарийн гэдэсний өвчлөлийг богино хугацаанд шуурхай оношлон эмчилж байна.

Үзлэг эмчилгээний төрөл

Ходоод улаан хоолойн сөргөө өвчин, ходоодны үрэвсэл, ходоодны шархлаа/арван хоёр хуруу гэдэсний шархлаа, ходоодны хавдар, ходоодны ургацаг, Бүдүүн гэдэсний хавдар, бүдүүн гэдэсний ургацаг г.м.

Дурангийн заслаар хавдрын эхэн үед нь (эмгэг хэсгийг) тайрч авах (EMR, EST), Элэгний үрэвсэл(гепатит), элэг хатуурал (цирроз), элэгний хавдрын эхэн үе (TACE эмчилгээ), Цөсний хүүдийн үрэвсэл, цөс чулуужилт, цөсний ургацаг, Нойр булчирхайн үрэвсэл, нойр булчирхайн хавдар.

Цөс, нойр булчирхайн дурангийн тодосгогчтой ажилбар -ЭРХП (Endoscopic retrograde cholangio pancreatography-ERCP), Кроны өвчин (колит/ гэдэсний үрэвсэл), өтгөн хатах/ суулгалт, цочромтгой бүдүүн гэдэсний үрэвсэл.

Хоол боловсруулах эрхтэний төвийн онцлог

Хоол боловсруулах эрхтэний дотрын тасаг, мэс заслын тасаг, интервеншион радиологийн төв, эмгэг судлалын тасгуудийн уялдаат эмчилгээний системтэй.

Эрүүл мэндийг дэмжих төвтэй шуурхай нягт холбоотойгоор ажилладаг. Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн шатлалаас эхлэн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн төлөө санаа тавин ажилладаг.

Сүүлийн үеийн дурангийн тоног төхөөрөмж, хэт авиан шинжилгээ(ЭХО)-ний тоног төхөөрөмж ашиглан шинэлэг эмчилгээний аргачлалаар тухайн өдөртөө шинжилгээ, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлсэн.