Олон улсын эрүүл мэндийн төв

Бид бол найз нөхөд

Эйч Плас Янжи эмнэлэгйн олон улсын эрүүл мэндийн төвийн маань уриа нь та бүгдтэй найз нөхөд болох гэсэн хүслийн маань илэрхийлэл юмаа.

Энэхүү уриа нь манай эмнэлгийг зорин ирсэн нийт хүн төрөлхтөнийг хүндэтгэн, дотно сэтгэлээр өндөр түвшиний эмнэлгийн үйлчилгээг хүргэх бидний хүсэл эрмэлзлэлийг агуулж байгаа билээ.

Манай эмнэлэг нь БНСУ-д оршин суудаг гадаад иргэдэд үнэгүй үзлэг эмчилгээний сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг бөгөөд, Монгол, Орос зэрэг улсуудад эмчилгээний баг хамт олон маань айлчлан очиж үзлэг эмчилгээг зохион байгуулж байна.

Одоогоор олон улсаас гадаад эмчилгээний баг хамт олон манай эмнэлэгт айлчан орж ирж эрдэм шинжилгээний туршлагаа харилцан солилцож , олон тооны гадаад улсын эмнэлгүүдтэй “Харилцан ойлголцлын санамж бичиг” –ийг батламжлан хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Манай эмнэлгийн 3-р давхарт байрлаж буй Олон улсын эрүүл мэндийн төв нь та бүгдийн тав тухыг хангах үүднээс тусгайлан бэлдсэн хүлээлгийн өрөө, төрөлх хэл дээр ойлголцох мэргэжлийн эмнэлгийн координаторуудын тусламжайгаар тус төвд айлчлан ирэгч та бүгдийн захиалга, үзлэг эмчилгээ, тооцоо, шинжилгээ зэрэг эмчилгээний үйл явцтай холбоотой үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлөн үйлчилж байна.

Эмнэлэг дотор тусгайлан бэлдсэн эмнэлгийн өрөө, улс орон бүрийн хиймэл дагуулаас цацдаг нэвтрүүлгийг үзэж сонирхох боломжийг (тоног төхөөрөмж ба тохиргоот үйлчилгээ) бүрдүүлэн гэр мэт тав тухтай орчиныг мэдрүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Лавлагаа болон зөвлөх утас

  • +82)-70-4665-9003, +82)-10-2449-0556 (Korean coordinator)
  • +82)-70-4665-9400, +82)-10-7689-0732 (Монгол зөвлөгч)